2015 оны 04-р сарын 10, Нийтэлсэн Б.Дүгэрсүрэн
Блог
(Blog) гэдэг нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач
холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хүн ч гэсэн хэвлэн нийтлэгч
болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн
хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо монголдоо төдийгүй дэлхий даяар
цацна гэсэн үг.
Энэ
хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин, сэтгүүл гаргаж
байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж
бүтэхгүй байгаа болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо
илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж
байх (төрөл бүрийн зөвлөгөө гэх мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл
хөтлөж байх ч боломжтой.